Хувийн нууцын бодлого

Бид болон манай судалгааны хамтрагч Service Management Group, Inc. таны хувийн нууцыг хамгаална. Таны хувийн нууцыг хүндэтгэх болно гэсэн бүрэн итгэлтэйгээр манай онлайн судалгаанд оролцохыг бид хүсэж байна. Энэхүү хувийн нууцын мэдэгдлээр 2009 оны долдугаар сараас хүчин төгөлдөр болсон манай онлайн нууцын журмыг тайлбарласан болно.

Бидний цуглуулах мэдээлэл

Энэ судалгааг гүйцэтгэхийн тулд манай судалгааны хамтрагч хувийн мэдээллийг (таны нэр эсвэл э-мэйл хаяг гэх мэт), ажил гүйлгээний мэдээллийг (салбараас хүлээн авсан баримтын мэдээлэл гэх мэт) багтаасан мэдээлэл болон таны судалгааны хариултыг цуглуулах болно.

Бид мөн таны компьютер (IP хаяг ба домэйн), таны интернетийн хөтөч болон таны үйлдлийн системийн (системийн тохиргоо) талаарх мэдээллийг cookies, Web beacons, Web server logs зэрэг стандарт мэдээлэл цуглуулах хэрэгслийг ашиглан автоматаар цуглуулна.

Бид таны хувийн мэдээллийг ашиг олох зорилгоор ашиглах эсвэл ил гаргах зорилгогүй. Гагцхүү та өөрөө холбогдох хүсэлтэй болохоо мэдэгдэх эсвэл судалгааны явцын шударга байдлыг баталгаажуулахад зайлшгүй холбогдох шаардлагатай тохиолдолд бид болон манай судалгааны хамтрагч тантай холбоо барих болно.

Хувийн мэдээллийг хэрхэн ашиглах талаар

Ерөнхийдөө бид бүх цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашигладаг:

  • Судалгааны зорилгоор
  • Урамшууллыг хэрэгжүүлэх,
  • Үйлчлүүлэгчид үзүүлсэн үйлчилгээ, судалгааны шударга байдлын менежмент, веб сайтын менежмент зэр өдөр тутмын бизнесийн зорилгоор ашигладаг.

Бид веб сайтын менежментэд зориулж автоматаар цуглуулсан мэдээллийг ашигладаг ба ингэснээр судалгаа бүх компьютер дээр зохих ёсоор явагдаж байгаа болохыг баталгаажуулах, мөн залилан болон судалгааны үед гарч болох бусад зохисгүй үйлдлийг илрүүлэхэд дөхөмтэй байна. Тайлагнал, дүн шинжилгээнд зориулж бид таныг эсвэл таны компьютерийг илчлэхээргүй агуулгатай нэгдсэн мэдээллийг ашигладаг.

Хувийн мэдээллийг задруулах

Дараах тохиолдлоос бусад нөхцөлд бид таны хувийн мэдээллийг хэнд ч задруулахгүй.

  • Задруулах нь урамшууллыг олгоход шаардлагатай болсон,
  • Та цаашдын холбоо харилцааг хүссэн эсвэл мэдээлэл задруулахыг зөвшөөрсөн,
  • Бидэнд үйлчилгээ үзүүлж байгаа гуравдагч этгээдэд задруулах боловч үйлчилгээ үзүүлэгч таны хувийн мэдээллийг өөрсдийн хувийн зорилгод ашиглахыг бид хориглоно.
  • Задруулахыг хуулиар шаардсан (Зарлан дуудах хуудасны хариуд гэх мэт) эсвэл залилангаас урьдчилан сэргийлэх, судалгааны шударга байдлын менежмент, хууль ёсны эрхийг хэрэгжүүлэх, эсвэл бусад зорилгод шаардлагатай болсон,
  • Мэдээллийг задруулах явдал нь манай бизнесийн хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой.

Энэ судалгаанд сайн дурын үндсэн дээр оролцоно. Хэрэв та мэдээлэл цуглуулах ажиллагааны талаар ямар нэг санаа зовох зүйл байгаа бол судалгааг гүйцэтгэхээс татгалзаж, доорх хаягаар бидэнтэй холбоо барина уу.

Мэдээллийн аюулгүй байдал

Таны хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй хандалт эсхүл алдагдахаас хамгаалах зорилгоор бид зохих техникийн, биет болон захиргааны арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.

Олон улсын гүйлгээ

Энэ веб сайт нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв та АНУ-аас гадна амьдардаг бол таны бидэнд өгөх аливаа мэдээлэл АНУ руу эсвэл манай бизнес байрладаг бусад улс руу дамжуулагдах болно гэдгийг ойлгоно уу. Бүх байршил руу дамжих хувийн мэдээллийг хамгаалахын тулд бид зохих хэрэгслүүдийг ашигладаг.

Хувийн нууцын мэдэгдлийн өөрчлөлт

Хэрэв бид ирээдүйд журамдаа ямар нэг өөрчлөлт хийвэл шинэчлэгдсэн хувийн нууцын мэдэгдлийг шуудангаар илгээх болно. Хэдий тийм боловч танд мэдэгдсэн болон оролцохоос татгалзах боломжийг танд олгосноос бусад тохиолдолд бид өмнө нь цуглуулсан мэдээлэлд ямар нэг өөрчлөлт хийхгүй.

Асуултууд

Хэрэв танд энэ хувийн нууцын мэдэгдлийн эсвэл энэ судалгааны талаар ямар нэг асуулт байгаа бол бидэнтэй холбоо барина уу: SMG Privacy Office, 1737 McGee, Kansas City, MO, 64108.